15:31PM НИЙТЭЛСЭН:АДМИН
</
Монголын цахилгаан тээвэр компани буюу бидний хэл заншнаар трейлибусны компанийн инженерүүд монголдоо анх удаа цахилгаанаар явдаг автобус бүтээжээ.Энэ нь монголдоо байтугай дэлхийд ховорхон улс бүтээсэн байдаг бөгөөд энэ нь монгол улсын бас нэг бахархал гэж хэлж болох байх.JEA 800D маркийн Монбус нь троллейбус шиг контактын шугамтай, дизель генераторын горимоор ажилладаг
.Мөн тодорхой хурданд өөрийнхөө хэрэглээний энергийг нөхдөг систем зэрэг тэжээлийн гурван эх үүсвэртэй юм байна. Түүнчлэн уг Монбус нь Цахилгаан тээвэр компаниас үйлдвэрлэж буй тав дахь загварын 34 дэх цахилгаан машин болж буйгаараа онцлог гэнэ. Ирэх онд НИТХ-аас тэрбум төгрөг төсөвлөж 10 орчим ийм машин хийхээр төлөвлөжээ. Хотын нийтийн тээвэрт өнгө нэмэх энэхүү төмөр хүлгийг иргэдэд танилцуулж, хүндэтгэлийн тууз хайчлах ёслолын ажиллагаа өчигдөр Сүх жанжны талбайд болж өнгөрчээ.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд JEA 800D маркийн Монбус бүл нэмлээ. Цахилгаан тээвэр компани 2006 оноос монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн JEA 800, JEA 800F Дубус зэрэг цахилгаан машиныг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд байгаа аж.
0 :):
►Сэтгэгдэл
Та сэтгэдэл үлдээх бол name/url-(name-нэрээ бичих-url гэсэнд үг бөглөх шаардлагагүй) anymous-нэргүй бичих сонголтуудыг сонгож бичвэл илүү амар байх болно.Google болон бусад сонголтуудыг сонгож сэтгэгдэл үлдээх бол заавал уг сайтуудын бүртгэлтээр нэвтэрч сэтгэгдэл үлдэхийг анхаарна уу?Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.........................