Өнгөрсөн жил Японы NHK телевизээс зохион байгуулдаг JAPAN PRIZE олон улсын наадмаас NTV телевизийн бүтээл "Болжмор" баримтат нэвтрүүлэг UNICEF-ийн нэрэмжит шагнал хүртсэн билээ. 36 дахь удаагаа болсон уг уралдаанд 65 орны 196 байгууллагын 324 бүтээл өрсөлдсөн юм. Шагналт бүтээлийг NHK World сувгаар 3 сарын 21-ны ням гаригт дэлхий даяар цацжээ. NHK World -ийн менежер Рими Накаяамагийн хэлж буйгаар Болжмор нэвтрүүлэг цацагдсаны дараа AНУ, Их Британи, Япон, Хонг Конг, Тайланд зэрэг дэлхийн олон орноос үзэгчид холбогдож, уг нэвтрүүлгийн талаар сэтгэгдлээ хуваалцаж, нэвтрүүлгийн гол баатар Сувдаад туслах, хандив өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Нэвтрүүлгийн үр дүнд Сувдаа улсын асрамжийн газарт суралцаж хүмүүжиж байгаа бөгөөд монголын томоохон компаниудын төлөөлөл хандив өгсөн юм. Нэвтрүүлэг цацагдах үест Сувдаагийн хэвтэрт орсон эх өвчний улмаас харамсалтайгаар нас барсан байна. Нэвтрүүлгийн төгсгөлд сэтгүүлч С.Мөнхцэцэг "Сувдаа, чи хэнд баярлалаа гэж хэлмээр байна?" гэж асуухад Сувдаа охинд талархах хүн олдоогүй бол харин энэхүү нэвтрүүлэг NTV телевизээр монгол орон даяар, NHK World сувгаар дэлхий даяар цацагдсанаар Сувдаа охинд "Баярлалаа" гэж хэлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Ямартаа ч монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг олоод буй NTV телевизийн бүтээлүүд олон улсын тавцанд үнэлэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг билээ.YouTube - hischige's Channel
0 :):
►Сэтгэгдэл
Та сэтгэдэл үлдээх бол name/url-(name-нэрээ бичих-url гэсэнд үг бөглөх шаардлагагүй) anymous-нэргүй бичих сонголтуудыг сонгож бичвэл илүү амар байх болно.Google болон бусад сонголтуудыг сонгож сэтгэгдэл үлдээх бол заавал уг сайтуудын бүртгэлтээр нэвтэрч сэтгэгдэл үлдэхийг анхаарна уу?Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.........................