ОХУ-ын Москва хотод энэ оны нэгдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Г.Төгсжаргал, С.Энхцог нар автомашины осолд орсон талаар бид та бүхэнд мэдээлж байсан билээ. Энэ талаар өнөөдөр ГХЯ-наас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Осол гарах үед автомашиныг жолоодож явсан Г.Төгсжаргал нь ослын улмаас амь насаа алджээ. Харин иргэн С.Энхцогийн биеийн байдал гайгүй байгаа юм байна. Амь насаа алдсан Г.Төгсжаргалын цогцсыг эх оронд нь ирүүлэхэд манай улсын ЭСЯ бүх талаар тусалж дэмжсэн байна. Ослын үеэр зургаан автомашин онхолдож, ОХУ-ын иргэд бэртэж гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирсон байна. Тэд Монгол Улсаас хохирлоо барагдуулахаар хуулийн байгууллагад ханджээ. Одоогоор хичнээн хүн бэртсэн талаар болон хохирлын хэмжээг нарийвчлан хэлэх боломжгүй байна гэлээ. Ослын шалтгааныг одоогоор мөн хэлэх боломжгүй гэсэн. Тухайн автомашин нь манай улсын дипломат албаны дугаартай байжээ. Гэсэн атлаа автомашины эзэн Д.Нямдорж нь ОХУ-д сурдаг оюутан гэх. Өнөөдрийн хэвлэлүүдээр талийгаач Г.Төгсжаргалын эцэг, эх нь ОХУ-д суух Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан бөгөөд тэд энэ талаарх мэдээллийг нууцлахыг хүссэн хэмээн гарсан. Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс лавлахад “хувь хүний мэдээлэл тул өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.
0 :):
►Сэтгэгдэл
Та сэтгэдэл үлдээх бол name/url-(name-нэрээ бичих-url гэсэнд үг бөглөх шаардлагагүй) anymous-нэргүй бичих сонголтуудыг сонгож бичвэл илүү амар байх болно.Google болон бусад сонголтуудыг сонгож сэтгэгдэл үлдээх бол заавал уг сайтуудын бүртгэлтээр нэвтэрч сэтгэгдэл үлдэхийг анхаарна уу?Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.........................